2009-02-04,11:16

Хэрсүү ба суу алдартай нэгэн

Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг.
Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний суу алдар билээ.

Аливаа юманд уурлахад ч амархан шүү, харин уураа барих ч үнэхээр хэцүү гэх үү дээ. Үгүй тэгээд бас уураа ямар нэг байдлаар гаргахгүй бол хэзээ нэг өдөр маш хүчтэй дэлбэрч эвдэлж сүйтгэх нь бас аймаар шүү. Яамаар ч юм дээ. Уурандаа удаан байх гэж тэсэхээр бас зүгээр ч юм шиг. Яг уурласан үедээ хэлсэн үг, хийсэн үйлдэл маань ихэнхдээ буруу л болчихсон байдаг. Тэгэхээр уурандаа удаан байж, тэвчихийг сонгоё доо. Яахав одоо уурлаагүй болохоор ингэж хэлэх ч амархан ч яг уурласан тэр үед бол хэцүүшүү. Гэхдээ гаргасан шийдвэр маань л надад туслах байх даа.

Заримдаа хэн нэгний алдааг хараад тэр даруй хэлэх нь зөв юм шиг санагдах авч хараагүй өнгөрөх нь илүү дээр ээ... Намайг алдаа хийсэн үед маань аав ээж маань үглэж, загнаагүй үед би маш их баярладаг. Тэгээд "дараа нь ингэхгүй ээ" гэж боддог шүү. 
бичсэн: Эсэргүү төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 481

Сэтгэгдэл:

Юм олон талтай, уурлаж байсан ч учирлаад зөөлөн өнгө аясаар яриад болохгүй бол дуугаа хураасан нь зөв байх.
Бичсэн: Зочин хэзээ: 12:44, 2009-02-04 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)