2008-12-31,15:48

Бахархал маань

     Монголын тэнгэр үнэхээр сайхан шүү. Цэв цэнхэр, цэлмэг, шөнөөр оддыг харж чадна, бас тэгээд ойрхон харагддаг. Халуун орныхон, далайн эрэг дээр улс орнуудын тэнгэр бараг үргэлж үүлтэй, тэгээд маш хол, шөнөдөө од харна гэдэг бол ховорхон доо.
     Улс оронд маань бухимдмаар зүйл их байгаа ч үүнтэй зэрэгцээд бахармаар зүйл ч их байна аа. Болж бүтэхгүй бүхнийг харж, уурлан эгдүүцэн урвайж явахын оронд дээшээ тэнгэр лүүгээ хараад сэтгэл тэнүүн, сэтгэлээ сэргээж байсан нь дээр. Монголын маань тэнгэр үнэхээр сэтгэл сэргээдэг ээ. Та ч гэсэн санал нийлэх байх аа. Угаасаа толгой өөд байхаар сэтгэл сэргэдэг шүү. Ялангуяа орой тэнгэр лүү харахаар үнэхээр үзэсгэлэнтэй.
     Өө бас уул ямар сүрлэг гэж бодно оо. Богд уул маань ч сайхан. Сэтгэл санаа гутарсан, ганцаардсан, бухимдсан үедээ цонхоороо уул руу харахад нэг л сайхан байдаг. Намайг түшиж, хамгаалж байгаа юм шиг, тэгээд ба хэзээ ч хувирахгүй. Бага байхад маань байсан тэр л байрандаа байсаар л байна.
Заримдаа уурлаж бухимдсаар эх орныхоо бахармаар сайхан зүйлсээ мартчих гээд байх юм даа.
бичсэн: Эсэргүү төрөл: Үсэг цаас нийлүүлэх | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 368

Сэтгэгдэл:

big hug Гоё хэлжээ.. нээрээ тийм шүү happy Шив шинэхэн оны мэнд шүү big grin
Бичсэн: xvv хэзээ: 16:46, 2009-01-01 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)