Хайр
Хайр....
Хайр....
Дөрөвхөн үсэгнээс бүрдсэн энэ богино үг нь ямар их хүчийг агуулсан үг вэ!
Хүний амьдралыг утга учиртай болгож байдаг хайр хэрвээ байхгүй бол энэ дэлхий маань мөхөх биз.
Библи дээр хайрын тухай:
Тэвчээртэй
Энэрэнгүй
Атаархдаггүй
Уурладаггүй
Өөрийнхийг эрдэггүй
Муутай тооцоо хийдэггүй
Зөвт бус байдалд баярладаггүй
Харин үнэнд баярладаг
Ихэрхдэггүй
Бүгдэд итгэдэг
Бүгдийг далдалдаг
Бүгдийг тэсвэрлэдэг
Бүгдэд найддаг
Хэзээ ч дуусдаггүй гэж бичсэн байдаг.
Хайр маш олон янз байдаг: Бурханы хайр, эцэг эх хүүхдүүдийн хоорондын хайр, амраг хосын хайр, найзуудын хайр... гээд олон төрлийн хайр хүмүүс бидний зүрхийг баясгаж, тэтгэж бас өвтгөж байдаг.